Үүргэвчээ баглах мэдрэмж

Америкийн зүүн хойд эрэгт байрлалтай, тус улсын түүхэнд тохиосон томоохон үйл явдлуудынх нь талбар болсон 400 орчим жилийн арвин баялаг түүхтэй Бостон хотод ирээд 3 сар болох нь…

Өмнөх жил мөн ирээд өвлийн 3 сарыг тааваараа өнгөрүүлээд буцсан юм.

Үнэндээ, Америк орон тэр дундаа энэ хотод ирэх гэдэг бол миний ойрын хэдэн жилийн төлөвлөгөөнд ч багтаагүй байсан юмдаг.

Оюутан байхаасаа л Америкчуудтай холбогдож эхэлсэн ч “Америк явах юмсан, тэнд очиж сурах, амьдрах, ажиллах юмсан…” гэх бодолд огт ээрэгдэж байсангүй. Гэтэл санамсаргүй шахам байдлаар жил дараалан ирээд чамгүй хугацааг өнгөрүүлэн, тэрхүү сурах, амьдрах, ажиллах гэх үйлүүдээ бүгдийг нь амжуулчихлаа. Сонин юм аа…

This slideshow requires JavaScript.

Ийнхүү, Бостонд байх энэ удаагийн ажил хэрэг амжилттай дууссан болохоор үлдсэн 3 сарын хугацаандаа бусад мужуудаар нь явж үзэхээр шийдсэн. Иргэн нь болчихсон цагаачдаа хүртэл буцаах гээд байгаа энэ “аймшигтай нөхөр”-ийн бодлого дахин ирэх боломж олгохгүй ч юм бил үү! Тиймээс энэ удаа хил дотор нь байгаа дээрээ чадлынхаа хэрээр яваад үзэх нь зүйтэй санагдана. Тэгээд, нөгөөдөр үүргэвчээ үүрэн замдаа гарна гэхээс маш их догдолж сууна.

Юутай ч гуравдугаар сарын дунд хүртэл доорх чиглэлээр явахаар төлөвлөчихлөө. 9 мужийн 10 гаруй хотоор 3600 гаруй километр замыг туулан аялах төлөвтэй.

2017-01-29-20-16-35

Дараагийн сар гаруйн хугацаанд баруун эрэг рүү нь ч явж магадгүй.
“Яагаад заавал эдгээр газруудыг сонгосон бэ?” гэхээр удаан уулзаагүй найз нөхөд, хамт ажиллаж байсан хүмүүстэйгээ уулзаж “ТАНАЙД ХОНОЁ” гэдгийг утгаар нь үзүүлэх бодолтой. “Танилтай бол талын чинээ” гэдэг дээ…

Нөгөөтэйгүүр, энэ удаагийн аяллаа нэгэн онцлогтойгоор хийхээр бодсонтой холбоотой. Тэр нь: хоноглох газарт ямар ч зардал гаргахгүйгээр явах. Албан ёсны буудал болон дэн буудлуудаас хол явна гэсэн үг. Энэ нь овоо хэдэн доллар хэмнэхээс гадна Америк улсын жирийн иргэдтэй нь илүү ойр явж “АЗ ЖАРГАЛ”-ын талаарх асуултууддаа хариулт хайхад сайхан боломж мэт харагдана.
Харин, Хойд Каролайнад огт танихгүй айлд очиж, өмнө нь ерөөсөө хийж үзээгүй зүйлээ хийхээр болсон. Далайн эргээс холгүй байрлах фермд сайн дурын ажил хийх юм. Сонирхолтой санагдаж байгаа. Үүнийг www.helpx.net -ээс олсон. Энэ нь WWOOF-тэй тун адил зарчимтай юм билээ. Хэрвээ та бүхэн мэдэх бол энэхүү сүлжээ нь аялж явахдаа ажил хийн туршлага хуримтлуулж, нутгийн хүмүүстэй найз нөхөд болох гол зорилготой байдаг. Нэг давуу тал нь ажил олгогч нь байр, хоолоор хангадаг байхад миний зүгээс бол 7 хоногийн 5-6 өдөр, өдөрт 4-5 цаг сайн дураараа, цалингүй ажиллана. Тухайн газар нь байрлал сайтай, ойр зуур үзэж харах зүйлс ихтэй бол чөлөөт цагаараа “АЯЛАХ” гэдэг сонирхолдоо хөтлөгдөх бүрэн боломжтой. Миний очих ферм Атлантын далайн эрэгт байрлах нэгэн наран шарлагын газарт тун ойрхон юм билээ, тэгэхээр “загас” болох бэлтгэлдээ дахин орж магадгүй. Цаашаагаа Бермудын гурвалжин ч гайгүй ойрхон харагданалээ (гүүглийн газрын зургаас харахад 😉), хэхэ.

Би маш хувьсамтгай хүн. Хаврын тэнгэрээс ч илүү хувьсах чадвар сайтай гэхэд болно. Тухайлбал, өмнөх сард арай өөр төлөвлөгөөтэй байлаа. 5 сар хүртэл эндээ гүрийтэл ажиллаж байгаад овоо хэдэн доллар цуглуулчихъя. Тэгвэл намар эхлүүлэх урт хугацааны аялалдаа санаа зоволтгүй гээд л…“Мөнгө” бол хэрэгтэй үедээ маш хүчтэй зэвсэг, заримдаа мөнгөнөөс ч чухал зүйлгүй мэт санагддаг. Гэвч, мөнгийг аль талаас нь харах болоод байгаа хэдээ хэрхэн зарцуулахаас л үнэ цэнэ нь жинхэнэ мэдрэгддэг болохыг улам ойлгох тусам ирээдүйн төлөө санаа зовнин одоодоо амьдарч чадахгүйгээр хэзээ ч эргэн олдохгүй үнэт цагаа хэдхэн долларын төлөө золиосолмооргүй байсан учраас ажлаасаа гэнэт гарчихсан. Болох зүйлс болдгоороо л болно, тэ. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, одоо цагтаа амьдрах шиг сайхан зүйл алга.
Өмнө нь 7 сар явсан ЗӨА-ийн орнуудтайгаа харьцуулахад энэ улс 4-5 дахин үнэтэй газар шиг байна. Харин тэр үеэ бодвол нэлээд туршлагажсан учраас үнэтэй ч гэсэн 3 сарыг бол гайгүй давчихна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.
Тэгээд ер нь ХҮСЭЛ байхад арга зам үргэлж олддог доо…

Аяллын тэмдэглэлээр дахин уулзтал түр БАЯР-тай!

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s