Би атаархуу хүн

Бостон хотын Шинжлэх ухааны музейгээс 5-хан минутын зайд амьдарч байгаа болохоор сав л хийвэл ийшээ орчих гээд байдаг. Энэ музейд, бидний амьдарч буй дэлхий болоод үүнээс гадна орших одон гарагуудаас авахуулаад атом, молекул хүртэлх бүх зүйлсийг сонирхохгүй байхын аргагүй бодитжуулан тайлбарласан байх нь гайхалтай. Хэн ч орсон үнэхээр уйдахааргүй орчин. 10-н жилд математикийн багшийнхаа саваагаар хичнээн ч тоншуулаад ойлгоогүй ухагдахуунаа хэдхэн минут ажиглаад л анзаарчихмаар сайхан…орох бүрт сургуулийн хүүхдүүд хаа сайгүй бужигнаастай. Тэд нарыг харахаар атаархах сэтгэл маань хөдөлчихдөг. 2013 оны намар Парист очоод Луврын музейг үзэж явахдаа тэнд зургийн хичээл орж байгааг хараад мөн л атаархсан. 2008 онд Японд сурч байхдаа унаган англи хэлтэй оюутнуудаас өөрийн эрхгүй хоцроод байгаадаа уур хүрдэг байлаа. Дараа нь ЗӨА-ийн орнуудаар аялж явахад Америк, Австрали аялагчид бас л юм юман дээр илүү санагдана. Төрөлх хэл болон хэлээрээ дамжуулан олж авсан мэдээлэлдээ тулгуурлан хамаагүй аятайхан боломжийг эдлээд байгаа мэт…

Тийм тохиолдлуудад тэдэнтэй мөр зэрэгцэж чадахгүй байгаадаа маш их бухимддаг байсан. Гол нь өөртөө уур хүрнэ. Яагаад гэхээр англи хэлийг 6, 7 жил үзчихсэн хэрнээ өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй, түг таг гээд гацна, түүнээсээ болоод ичнэ тэгээд өөртөө итгэлгүй болчихно. Уг нь англи хэлийг 10-н жилийнхээ 5-р ангиас үзэж эхлээд, их сургуулийн 5 гээд бүтэн 10 жил сурсан нэртэй хэрнээ хангалтгүй л байв.

Гэхдээ, би ганцаараа ийм бэрхшээлийг мэдрээгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Тэгвэл, энэ хэлийг ийм олон жил заалгасан хэрнээ өөрийн болгоогүй гэж өөрөөсөө бурууг хайх уу эсвэл сургаж чадаагүй хэмээн бусдад буруугаа тохох уу?

Эхэндээ “намайг хангалттай сургаагүй сургууль, багш нар буруутай” гэж боддог байсаан. Харин сүүлийн үед хэнд нь бурууг өгөхөө мэдэхээ больсон.

Сурагч.., бүр оюутан байхдаа ч хүний өмнөөс сурч байгаа юм шиг хандлагатай явдаг байлаа..даалгавраа багшийг хуурах төдий хийнэ, хичээл цонхолвол “УРА” хашгираад л цагийг дэмий өнгөрүүлнэ, ном уншихгүй-номын сан орохгүй, шалгалтаа хуулна, бусдаас будаа иднэ, дүн гуйна, багшийгаа аргална гээд л…ай даа одоо бол үнэхээр ичмээр, мөн хайран цаг! Хэрвээ болдогсон бол тийнхүү өөрийгөө хуурсан цаг хугацааг нэг зүйлд, жишээлбэл “англи хэл”-ийг сурахад зориулсан сан бол тэгж бухимдахгүйгээр л шонхор хамартнуудтай алалцаж явахгүй юу гэж бодогддог. “Яагаад?” тийм идэвхгүй, өөрийнхөө төлөө явдаггүй байсан юм болоо гэхээр хамгийн гол нь сэдэл авч, холыг харахад дэм өгөх зөв мэдээлэл хомс байсантай л холбоотой юм шиг ээ…

Хэрвээ, энэхүү шинжлэх ухааны болон тэр Луврын музей дэх шиг хичээл ордог байсан бол үгүй ядаж хэлээ сайн сурвал ийм ийм боломжууд байдаг юм шүү, сумаас, аймгаас, хотоос, Монголоос цааш тийм тийм сайхан зүйлс байна гээд “хөмөрсөн тогоо”-ноос гаднах орчныг нүдэнд харагдтал ярьж ухуулаад өгсөн бол арай л өөр байх байсан болов уу гэж хааяа санаа алдана.

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сургуулиудын хүүхдүүд одоо харьцангуй гайгүй мэдээлэл авч чаддаг байх харин хамгийн алслагдсан сумдын хүүхдүүдэд өөрийгөө зөв танин мэдэхээс өгсүүлээд хувь хүний хөгжил, эрүүл мэнд, хүний эрх гээд бүх л чухал сэдвүүдийг хамруулсан маш гоё агуулгатай үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх юмсан. Мэдээлэл сайтай, боломж-сонголт ихтэй өндөр хөгжилтэй аль нэг оронд биш хувь заяаны эрхэнд уулын мухарт төрчихсөн нэгэнд хонгилын үзүүрт гэрэл байгааг мэдрүүлж, дэлхийн иргэн болоход нь туслах юмсан гэж их бодох боллоо.

Бид чадваргүйдээ биш зөв мэдээлэлгүйдээ л аливаа боломжоос хоцордог мөн алддаг.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s