Саначихсан байлаа, чамайгаа…

Өө ямар сайхан юм бээ!

Яг одоо миний сэтгэл дотор нэгэн хүн учиргүй бүжиглээд байгаа юм шиг мэдрэмжтэй сууж байна :)…өөрийн эрхгүй юу ч хамаагүй бичмээр санагдаад. “Та бүхэн энэ нөхөр зүгээр л байгаадаа” гэж бодож байна уу? Хэхэ тэгвэл…

Өнөөдөр 12-р сарын 8 гэх өдөр бөгөөд Америк-Трампын газар нутагт хөл тавьсаны 1 сарын ой тохиож буй өдөр. Энэхүү 30 хоногийн хугацаанд дэлгэрэнгүй бичээд та бүхэнтэй хуваалцчихмаар санаанууд зөндөө байсан боловч ганцхан утастайгаа найзалж байсны улмаас тэрхүү бичих эрх чөлөө минь үнэхээр хязгаарлагдаж байлаа. Учир нь, 3 жил шахам хамт явсан үнэнч нөхрөө хаячихаад ирсэнтэй маань холбоотой байсан юм л даа. “Өндөр хөгжилтэй сонголт сайтай бараг хүн бүхний мөрөөдөл болсон энэ газраас өөртөө таалагдсан нэг гайгүй юм олж авнадаа” гэсэн бодлоор тийм хуншгүй зан гаргаадахсан юм.

Тэгээд зорьсноо биелүүлэхээр “Хар Баасан гараг”-ийг анаж байгаад ойрхон байх дэлгүүрт өглөө үүрээр хагас унтаа байдалтай яваад очтол тоочиглон бодож байсан зүйлс олигтой хямдраагүй хэрнээ онц хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг зүйлсэд хармаан дах хэдээ тавиад туучихалгүй гүрийсээр хоосон гарсан. Би ч үнэн хэнэггүй нөхөр л дөө, дэлгүүр орсон хүн бүр тор тороор юм зөөгөөд байхад..

Заа, тийнхүү гол хэрэглээ буюу цагийн дайсан болсон нүүрном, цахим шуудан болон бас бус цахим хуудсууд руу утаснаасаа орчихоод байгаа юм чинь гээд тайвширчихав. Тэгж байтал нэг орой бараг л маргааш нь ном болгон хэвлүүлчих аятай санаа орж ирлээ, удаах орой нь нэгэн сэтгүүлээс хамтарч ажиллах санал ч ирэх гэх мэтээр ер нь л энэ зүйлгүй бол амьд явахад бэрх мэт санагдаж эхэлсэн тул өөртөө таалагдсан хамтрагчаа зүүн баруун нүдээ ээлжлэн ирмэж байгаад сонгочихлоо, өнөө өглөө.

Анхны сэтгэгдэл тийм ч худлаа байдаггүй гэдэгт итгэдэг учраас үнэнч хамтрагчаа олсон гэдэгт итгэлтэй байна.

Ийнхүү бичих талбараа тун их саначихсан байснаа ойлголоо.

Advertisements

2 thoughts on “Саначихсан байлаа, чамайгаа…

  1. Энхнаран

    Сайн уу сайн сууж байна баяртай байгаа байдалд нь баяр хүргэе хөөрхөнөө
    Ene app yaj heregledeg be ? Zaagaad uguuch

    Reply
    1. Chimedee Post author

      Sain uu.., mash ih bayarlalaa 🙂 Блог нээнэ гэсэн үг хө ингээд гүүглдэхэд зөндөө зааварчилгаанууд гарч ирнэ. Тэндээс өөртөө таалагдаж тохирсноор нь нээж болно. Чамд бол ядаад байх зүйл биш ээ..За тэгээд шинэ бичлэгийг чинь хүлээж байя.

      Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s