Ном бүтсэн түүх

Өнөөдрөөс яг сарын өмнө “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” номоо олны өмнө дэлгэж байлаа. Тэр өдрөөс хойш ганцхан сар өнгөрсөн хэдий ч уншсан уншигчид өндөр сэтгэгдэлтэй байгаан зэрэгцээ давгүй сайхан борлуулалттай байгаад нь “бусдад хэрэгтэй бүтээл болж дээ” хэмээн баярлаж сууна.

Өмнө нь “манай зах зээл жижигхээн 500 ном хэвлүүлчихэд зарагдана гэдэг хэцүү шүү” гэхийг цөөнгүй сонсож байсан хэдий ч анхнаасаа ашиг олъё, мөнгө хийе гэж бодоогүй учраас борлогдохгүй байхвий гэдэгт санаа зовоогүй ээ, харин хамгийн чухал нь залуучуудад хүргэх гэсэн гол санааг маань олон хүн эртхэн олж өөртөө хэрэгжүүлээсэй гэж бодсон, одоо ч ийм л бодолтой байна.

“Номыг чинь уншлаа гайхалтай сайхан бичжээ, 2 хоногт л уншаад дуусгачихлаа их урам зориг авлаа, үүргэвчээ бэлдээд замд гармаар л болчихлоо” гэх мэт сайшаалын үгсийг нүүрномын Зүүн Өмнөд Азиар аялах нь хуудас руу илгээхийн зэрэгцээ цөөнгүй уншигчид “номоо хэр хугацаанд яаж бичсэн бэ?” гэх асуултыг асуусан тул өнөөдрийн бичлэгээрээ хариулахыг хүслээ.

2014 оны 9-р сарын 3-нд аялалд гарахаасаа өмнө энэхүү блогоо нээгээд аялалын тэмдэглэлүүдээ оруулах, цаашлаад ном болгох гэсэн төлөвлөгөөтэй замд гарч байлаа. Ний нуугүй хэлэхэд ном бичих санаагаа их сургуулийн ангийн найзынхаа асуултнаас авсан. Аялалд гарах гэж байгааг сонссон тэрээр “аялалынхаа дараа ном бичих үү?” гэж асуухаар нь “аанхаа” гэж дотроо бодсоноо “магадгүй ээ” хэмээн хариулж байсан юм.

Тийнхүү замд гарснаас хойш тэмдэглэлүүдээ оруулж явсан ч ном болгоно гэдэгтээ үнэнч хандаагүй ээ. Харин одоо бодоход тийнхүү аялж байхдаа л зөвхөн тэмдэглэл гэлтгүй номоо ноороглоод явж байсан бол маш үр дүнтэй төдийгүй эртхэн гаргачих байсныг ойлгосон. Тиймээс та бүхэн аялалынхаа талаар ямар нэгэн бүтээл гаргах бодолтой байгаа бол замд явж байхдаа л амжуулах хэрэгтэйг сануулъя!

2015 оны 4-р сарын 3-нд аялалаасаа буцаж ирээд амралт, ажлын байдалтай явсаар блогтоо ч бичлэг оруулалгүй удсан зэргээс шалтгаалан “ном бичих” гэх бодлоо бараг орхихоор шийдчихсэн “бичих эсэх нь миний дурны асуудал” гэсэн маягтай явж байтал нэг өдөр “Аялахыг хүсэж байвал үүргэвчээ үүрээд л гар…” гэсэн гарчигтай ярилцлагын маань холбоосыг нэгэн танил фэйсбүүкээр бусадтай хуваалцсан байхаар нь дахин уншиж үзэв. Гэтэл тэрхүү ярилцлагад “…сонирхолтой түүх, туршлагуудаа эмхтгэн, эдгээр улсуудаар аялахыг хүсэж байгаа хүмүүст гарын авлага болохуйц болон аялах хүсэл сонирхолтой боловч анхны алхмаа хийж чадахгүй яваа нийт залуучуудад урам, сэдэл өгөх зорилготой номоо бичнэ гэж бодож байгаа…” гээд хэлчихсэнээ хараад “яанааааа” хэмээн цочирдсон гэхэд болно. Ам алдвал барьж болдоггүй гэгчээр нэгэнт ингээд олонд мэдэгдчихсэн учраас бичих ёстой гэж бодсоор яваад түрүү жилийн 12 сарын 22-нд ийнхүү номынхоо нэр, зорилго зэргийг анх ноороглож суулаа. 20161005_193253Номынхоо нэрийг эхлээд “Үүргэвчтэй аялсан бүсгүйн тэмдэглэл: ЗӨА+Хятад” гэж бодож байв. Гэтэл дэд гарчгуудыг нь тодруулаад иртэл “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” гэсэн нэр аяндаа ороод ирсэн.

Энэхүү номонд ямар мэдээллүүдийг багтааж уншигчдад юуг өгөх вэ гэдэгт хариулах агуулгыг тодруулчихсан байхад дэлгэрүүлэн бичих бол тийм ч ярвигтай байгаагүй. Хамгийн төвөгтэй нь тэрхүү дэд гарчгуудыг зоож, номынхоо ерөнхий загварыг гаргаж ирэх байсан. Тиймээс иймэрхүү чиглэлийн номыг ямархуу байдлаар бичдэг юм бол гээд будаа идэх санаатай  номын дэлгүүрүүдээр ортол миний бодож байгаа шиг хэлбэрээр бичигдсэн ном үнэндээ олдоогүй учраас өөрөө яс суухаас өөр сонголт үлдээгүй.
Тийнхүү номынхоо зорилго зарчмыг тодорхойлж, дэд гарчгуудыг зохион, орох мэдээллүүдээ эрэмбэлж төлөвлөснөөс хойш улс бүрээ өдөр хоногуудад хуваарилан (доорх зурагт үзүүлсэн байдлаар) маш шаргуу тууштай сууж эхэлсэн.

20161005_171423.jpg20161005_171447.jpg

Зарим үед яаж ч хичээгээд үг эвлэж өгөхгүй сонин өдрүүд тохионо, заримдаа бол ганц хоёрхон өдөрт л бүхэл улсыг дуусгаад хаячихдаг байлаа. Тийм гялалзсан өдрүүдэд бол өөртөө “Good”, “А” гэх мэтээр оноо өгөх юмуу гадуур гарч өөрийгөө урамшуулдаг байлаа. Төлөвлөсөн зүйлийнхээ ард гарчихаад гүнзгий амьсгаа авах шиг сайхан мэдрэмж ховор юм шиг санагддаг байсан, тэр үед…

Би байнга л азтай тохиолуудтай таардаг хүн. Номынхоо анхны бичвэрийг биччихээд хэнээр хянуулдаг юм билээ гэж нэлээн бодож байгаад хэдэн жилийн өмнөөс twitter буюу жиргээгээр бие биеэ мэддэг болсон Frank  (М.Амарбат) найздаа илгээтэл маш сайхан урмын үгтэй хариуг тун шуурхай ирүүлэхээр нь их урамшлаа. Тэгээд хэсэг бодож байгаад “бичвэрүүдийг маань хянах боломжтой юу?” гээд асуутал “бололгүй яахав” хэмээн зөвшөөрөв. Түүнээс хойш миний бичвэр бүрийг үг, үсэг алгасалгүй шүүж үнэхээр чин сэтгэлээсээ хандсан хүн.

Фрэнкийн хувь хүний нягт нямбай байдал, мэргэжлийн торгон мэдрэмж, эх хэлээ төгс эзэмшсэн байдал зэрэг нь энэхүү номыг бусдын өмнө нүүр улайхааргүй дэлгэхүйц болгосон юм.

Тэрээр номыг маань хянан тохиолдуулахдаа доорх зарчмуудыг баримталж байсан.

“Зорилгодоо хүрэхийн тулд хоёулаа нэлээд зүтгэх хэрэгтэй болох нь. Өөрийн зүгээс  энэ номонд баримталж байгаа хэдэн зарчмаа дор дурьдлаа. 

  1. Эх хэлээрээ яруу тод, ойлгомжтой бичигдсэн байх. 
  2. Үг үсгийн алдаа, үг сонголтод гойд анхаарах
  3. Найруулгын уялдаа холбоог маш сайн гаргах
  4. Сонирхол татахуйц бодит, баримтат мэдээлэл ашиглах

Зарим хүмүүс ном сонгохдоо хянан тохиолдуулагчийг нь хардаг юм шиг санагддаг. Тухайн салбараа мэддэг, тал бүрийн өргөн мэдлэгтэй, олонд танигдсан гээд янз бүрийн өнцгөөс нь тэгж ханддаг байх. Миний хувьд хамгийн чухал нь “чин сэтгэл” л гэж хэлэх байна. Тэрхүү редактор хүн тухайн бүтээлийг нэг бүрчлэн уншаад санал сэтгэгдлээ харамгүй өгнө гэдэг бол агуу их тэвчээр, хариуцлага, дотно сэтгэл. Фрэнк ийнхүү миний бичвэрүүдтэй бүтэн 7 сар зууралдсан хэрнээ оюуны ажлыг нь үнэлэх тухайд доорх хариултыг ирүүлсэн гэж байгаа. Одоо үед ийм хүн гэдэг өдрийн од шиг л ховор шүү..

…”Хөдөлмөрийн хөлсийг зөвхөн мөнгөөр үнэлдэг бол ажил хөдөлмөр хичнээн үнэ цэнэгүй байхсан. Найз минь надад өгөх мөнгөө өөртөө үлдээгээд түүгээрээ нэг тийшээ аялчихаад надад аялалын дурсамжаа илгээгээрэй 🙂 Хэрэв заавал нэг зүйл өгмөөр байвал, дараа надад гоё ном бэлэглээрэй.” 

Тийнхүү Фрэнк бид 2-ын хамтран ажилласан өдөр хоногууд шувтрахын хэрээр ном маань чанаржин биежихийг харах маш сайхан байсан.

Фрэнкээс ирсэн энэхүү сүүлийн захидлаар “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” ном маань хэвлэлтэнд өгөхөд бэлэн болсон билээ.

Бидний долоон сарын туршид хамтран ажилласан энэхүү төсөл (бүтээл) ийнхүү энэ өдөр эцсийн зогсоолдоо хүрч, чамд сүүлчийн захидлаа хавсралтын хамт илгээж байна. Сэтгэл догдлом хором мөч! 

Юуны түрүүнд надад ийм өндөр итгэл хүлээлгэн, өөрийгөө бас нэгэн өөр өнцгөөс нээх боломж олгосонд баярлалаа. Хэдийгээр өмнө нь ганц нэг бүтээлд ариутган шүүгчийн хувиар санал, зөвлөгөө, засвар хийж байсан ч энэ хэмжээний том бүтээлийн ард гарч байсан удаагүй билээ. Иймд энэхүү ном дээр ажилласан туршлагаасаа ихийг суралцсан болно. Мөн нэг зүйлийг  өөртөө сайтар төлөвшүүлсэн нь хойшдын ажилд минь тун их хэрэг болох нь гарцаагүй. 

Ерөөс ариутган шүүгч, редактор гэхээр буруу зөвийг шүүж, бусдын бүтээлээс алдаа оноог нь дэнслэх бус, жинхэнэ уншигчийн хувиар үг үсгийн алдаанаас эхлээд, өгүүлбэрзүйн бүтэц, утга зүйн нарийн чимхлүүр эмх, донжид өөрийн санал сэтгэгдлээ хуваалцаж, тухайн бүтээлийн үнэлэмжийг улам өндөрт хүргэх, уншигч түмний нийтлэг төлөөлөл болох ёстой гэсэн чиг баримталж, өөрийн таньж мэдсэн ертөнцийн алаг эрээн, олж авсан боловсрол, мэдлэг, давж туулсан туршлагын хэмжээгээр хэдэн үгийн алдаа илрүүлж, хэсэг өгүүлбэрийн хэлхээсийг зассан билээ. Тэр тухай хавсралт баримтаас тухтай танилцана биз ээ.

Номын өгүүлэмж, зохиогчийн бичлэгийн хэв маяг, уншигчид өгөх урам зориг, итгэл найдвар, бичвэрүүдийн утга агуулга, мэдээллийн далайц зэрэг энэ номын үнэ цэнийг үл магтан өөрийн үзсэн туулсан, олсон мэдсэнээ өөртөө хадгалалгүй бусадтай харамгүй хуваалцаж буй энэ үйлдэл, үр дүнд нь гүнээ талархал илэрхийлье! Мөн энэ номын хэлэх гэсэн санаа, уншигчид өгөх гэсэн өгөөж бол юугаар ч орлуулшгүй үнэт зүйл гэдгийг цохон тэмдэглэх байна! Энэхүү бүтээлд хамтран ажилласан нь нэр төрийн хэрэг юм.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

3

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s