Айдастай болзоо

Номынхоо Лаос улсын хэсгийн “Далайд гарцгүй улс руу завиар орсон нь…” гэх бичвэрт оруулсан “…хэсэгхэн хугацаанд ганц бие гэсэн тодотголоосоо хөндийрч үзлээ..гэвч 2 өөр чиглэлд төлөвлөгөөтэй үүргэвчээ үүрсэн адал явдал хайгчдад удаан хугацааны тогтвортой амьдрал таарамжтай биш юм шиг байна…нэг хэсэгтээ хөндийрөх эсвэл дахиад бүр уулзахгүй байсан ч зүгээр ээ” хэмээн өөртөө сануулсаар цааш эргэж байсан цаг үеэ бодохоор одоогоос бараг 2 жилийн өмнөх үйл явдал. Тухайн үед иймэрхүү л бодолтой дараагийн цэг рүүгээ хөдөлж байлаа. Харин цаг хугацаа гэгч үнэхээр хурдны зэрэгцээ бүх зүйлийн үр дүнг хэнээр ч хэлүүлэлтгүй тодруулаад өгөх нь гайхалтай юм.

Тэр үед Бангкок хотод байрлаж байсан газартаа нэгэн залуутай танилцаж байлаа. “Чи хаанаас ирсэн бэ?” гээд л эхэлсэн бид 2-ын яриа хамраагүй сэдэвгүй болтлоо хэдэн цаг үргэлжилсэн. Ялангуяа Монголын эзэнт гүрэн болоод Чингис, Өгөөдэй, Хубилай гээд их хаадын маань улс төрийн бодлого, байлдааны тактик ур ухааны талаар надаас хэдэн хувь илүү түүний түүхийн мэдлэгт ховсдуулчих шиг болсон…үүх түүхээ бараг мэдэхгүй шахам өөрөөсөө ч их ичиж билээ. Мэдээж, нас биенд хүрсэн хүмүүст физиологийн шаардлагаар сайхан байсан. Тэгээд, хоёр тийшээ зам салцгаасан тэр үеэс хойш үнэндээ дахин уулзана гэж бодоогүй л дээ…

Ерөнхийдөө аливаа зүйлд, ялангуяа хэн нэгэнд татагдвал өөрийгөө болоод өөрийнхөө хүсэл зорилгыг хэзээ ч гаргуунд нь хаяж болохгүй гэх зарчмыг сайн баримталдгийн хувьд эсрэг хүйстэндээ хайнга ханддаг талдаа. Тэднийг дахин шүтэж чадахгүй болтол элдэв янзын муу туршлага тохиолдож байгаагүй ч нэг л болж өгдөггүй юм, тэгэхээр төрөлхийн зан байх.

Түүнээс хойш бид хоёр хааяадаа л хаана, юу хийж байгаагаа мэдэлцэж байснаас бус одоо ингээд бал сараа өнгөрүүлж яваа хосууд мэт байна гэж ёстой төсөөлж байсангүй.

Хавраас хойш л “завтай болохоороо хэлээрэй нэг тийшээ хамт явцгаая хаашаа явмаар байна?” гэж асуусан. Би ч эхэндээ сайн таньж мэдээгүй хүнтэй жаахан эрсдэлтэй гэж бодсон нөгөөтэйгүүр юуны түрүүнд номоо гаргах нь чухал болохоор “дараа” гэсээр 3, 4 сарыг өнгөрүүлээд “Тайланд” гээд онгоцны тасалбар энэ тэрээ зохицуулчихсаны дараа эгчдээ ийм шалтгаанаар явах гэж байгаа гэдгээ хэлтэл “аймаар юм аа юу ч тохиолдоо билээ бараг л танихгүй хүн ш дээ тэгээд Тайланд шүү” гэхээр нь нээрээ ч тийм шүү 6 сар үерхсэн хосууд хүртэл нэгнээ хүний наймаанд явуулчихсан тухай баримтат нэвтрүүлэг үзэж байснаа санаад гэдэс мушгиралдах шиг болсон. Тэгээд нэг хэсэг тээнэгэлзэж байгаад “манай гэрийнхэн иймэрхүү айдастай байна, пасспортны хуулбараа өгч болох уу?” гэтэл гялс явуулж байна мөн “танайхныг ойлгож байна би ч гэсэн охинтой байсан бол ингэх л байсан” гэлээ. Тийнхүү хагас айдастай янз бүрийн үйл явдлууд ургуулан бодсон хэдий ч сониуч зан давамгайлсаар тасалбараа буцаалгүй онгоцондоо суучихсан.

Ирсэн шөнөө үйлдэл бүрийг нь ажиглан, жаахан л чимээ гарвал юу билээ гээд бараг унтаж чадалгүй хоносноо бодохоор инээд хүрээд байна хэхэхэ…

Хүн мэдээлэлтэй болох тусам сэрэмжтэй болдог нь сайн ч гэлээ цагаан цайлган, дэврүүн итгэмтгий зэрэг байгалиас заяадаг эерэг зан чанаруудыг байхгүй болгочихдог нь дутагдалтай мэт.

Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэгчээр бүгд адилгүй гэдгийг өөрийн биеэр л баталгаажуулахгүй бол хар сөрөг мэдээллүүд үргэлж үнэн байхгүй.

Уулзах учиртай хүмүүс уулздаг л бололтой…цаашид юу болохыг одоогоор хэлж мэдэхгүй, харж л байя 🙂

 

Advertisements

One thought on “Айдастай болзоо

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s