Аялал болоод номын талаарх сэтгэгдэл

“2014 оны 9 сар” гээд бодохоор бүхэл бүтэн 2 жилийн өмнөх үйл явдлууд санаанд буух…хэзээ, хаана очихоо нарийвчлан төлөвлөөгүй ч “мөрөөдлөө биелүүлж байна” гэсэн дэврүүн сэтгэлээр үүргэвчээ үүрэн замд гарч байсан тэр л торгон агшин дөнгөж өчигдөр мэт санагдах ч аль хэдийн 24 сар, 720 хоног, 17280 цагийг элээн оджээ. Тийнхүү хүссэн зүгтээ жим гаргаснаас хойших хугацаанд зүгээр суугаагүй төдийгүй дуртай үйл болох “ном бичих” гэх нэр хүндтэй ажлын ард гарсандаа туйлын баяртай байна.

Ном бичих, хүүхэд төрүүлэх болон мод тарих нь эмэгтэй хүн болж төрсний 3 чухал үүрэг гэдэг юм билээ. Хэн нь яахаараа бидэнд ийм 3-хан үүрэг ноогдуулчихсаныг тийм ч талархалтайгаар хүлээн авдаггүй зантай. Гэхдээ хүссэн бүхний санаан зоргоор болчихдоггүй зүйлс учраас хүндэтгэлтэй хандалгүй яахав.

Одоогоос яг 7 хоногийн өмнөх энэ өдөр “маргааш номын нээлт болно” гээд нойр хүрэхгүй шахам догдолж байсан бол одоо “уншигчдад хэр хүрч байгаа бол?” гэх асуулт эргэлдээстэй. Хувь хүнийхээ үүднээс бусдад таалагдах албагүй гэх зарчмыг баримталдаг боловч хэдэн төгрөгөө төлөөд номыг маань авч уншиж буй хүмүүсийн урмыг бас тэгтлээ хугалчихгүй юмсан гэх хүн чанар зулгаагаастай…мөн тандаастай.

3

Гэвч, эхнээсээ хүмүүсийн ам тийм ч муугүй ээ…

Тухайлбал: 

Даваадорж Энхболд: “Номын тань нээлтэнд очоод ном авсан юмаа уншаад дууслаа. Үнэхээр ойлгомжтой аялалын гарын авлага болгоод явахаар бичжээ. Баярлалаа, аялнаа. Заавал аялна амлаж байна. Гэхдээ энэ сэтгэлийн хөөрөл биш ээ. Энэ номыг уншаад миний дотор хүн юуг хүсээд байдгийг, юу надад хэрэгтэйг ойлгох шиг боллоо, андуураагүй байгаасай.”

П. Цогзолмаа: “Үнэхээр сонирхолтой, уйдахааргүй бичжээ. Аялах дуртай хүмүүс бушуухан авч уншаарай. Маааааш хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөнүүд байнаа.” 

Khongoroo Honey: “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу? номыг салж чадахгүй шимтэн уншиж, тэмдэглэл хийж байна. Ном бичсэн аялагчийн маань гол санаа тун удахгүй хэрэгжиж эхлэхээр байна шүү над дээр. Баярлалаа гайхалтай бүсгүй чамд. Үнэхээр бахархаж байна зорилгодоо, мөрөөдөлдөө үнэнч байсанд. Яг л найз минь хажууд зөвлөөд хөглөөд байгаа юм шиг л сэтгэлд их ойр дотноор бичжээ. Амжилт”

Unu Unu: “Найз нь номыг нь уншаад эхэлцэн шүү. Эхний хэдэн хуудаснаасаа л хүсэл мөрөөдөлтэй байх, зорьсон зорилготой байх, түүндээ хэрхэн хүрэх, яах ёстойгоо, ямар байх ёстой вэ гэх мэт олон зүйл ухаарахаар бичжээ. Номоо уншаад дуусахад би ч гэсэн зорилгодоо хэрхэн хүрэхээ тодорхойлсон байх байхаа. Бас залуучууд заавал унших номны нэг байна гэж найзууддаа ам бардам хэлмээр байна. Дан ганц аялал биш, амьдралын хичээл болохоор ном байна шүү найзуудаа. Одоогоор тайланд улсаар явж байна шүү. Унших тусам л бахархмаар байна.”

Ч.Өлзийжаргал: “Уг номоор дамжуулан олон залуусын аялах хүсэл эрмэлзлэл бадарна гэдэгт итгэлтэй байна. Тэр тусмаа залуу охид айх айдсаа ардаа орхин замд гарах зүрх зоригтой болох нь дамжиггүй.”

У.Нараа: “Ном маш амттай байна шүү, барьсан л бол тавилгүй уншиж дуусгамаар, 10 жилд байхад дуртай номоо үүр цайтал уншаад дуусгачихдаг байсан шигээ л уншчихмаар маш сайхан бичсэн саак ном байнаа.” 

М.Туяа: “Үнэхээр мундаг бүсгүй шүү. Амралтын 2 өдөр шөнө дунд болтол номыг нь уншиж халуураад арай л дууссангүй. Үнэхээр гоё ном байна. Сургамжтай бас заримдаа хөгжилтэй. Зөндөө инээлээ, зөндөө бахархлаа… Залуучууд та нар заавал уншаарай.”

Н.Амаржаргал: “Дүүгийнхээ номыг бараг л дуусгалаа. Одоо хэдхээн хуудас дутуу..өдрөөр аар саархан юманд сатаараад уншиж чадахгүй байгаа болохоор шөнөдөө л сууж байна. Би чамайг мэддэг гэж боддог байлаа. Тэгтэл үгүй юм байна гэдгээ номыг тань уншаад ухаарлаа…Ямар энгийн мөртлөө дуусашгүй хүч чадалтай агуу охин бэ гэдгийг чинь одоо л ойлгож байна. Чамтай ярилцлага хийхдээ ч ямар дутуу түүхий хийснээ ойлголоо. Хүн ер нь мэддэг гэж боддог бүхнээ гүйцэт таньж чадаагүй байдаг юм байна. Чамаараа 100 бус 1000 хувь бахархан баясан, хайрлан догдлон, ухааран мөн уйлан байж уншлаа. Бахархаж байна шүү эгч нь..

Ариунаа Намжил: “Уншаад л сууж байна. Дахиад л Вьетнам явмаар бодогдтол бичжээ.”

 

Номыг маань уншсан хүмүүсийн сэтгэгдэл ийм байдлаар үргэлжилж байхад GoGo үндэсний портал сайт-д гарсан тэмдэглэл сурвалжлагын доорх сэтгэгдлүүд мөн хэрэггүй хэрүүлийн үгс ч бас байгаагүй ээ.

Зочин: “Аялахын тулд баян байх хэрэгтэй юу? номыг уншаад шууд төрсөн сэтгэгдэл бол гэрлэхээсээ өмнө, хүүхэдтэй болохоосоо өмнө, байрны зээл авахаасаа өмнө л ингэж явмаар юм байна ккк. Одоо бол 1000 сэтгэл хүсэл байгаад хамаг юмаа хаяад явалтай биш дээ.”

Зочин: “Ганц бие хүн бол ч яахав ингээд золбинтоод ганц биеийн жаргал хөөгөөд явахсан. Ар гэрт нь л хүндрэлтэй байсан байхдаа..”

Зочин: “Надад нэг санал байна. Ганцаараа аялж болно. Гэхдээ ядаж нэг хань байвал зүгээр, миний хувьд аялж байсан. Цөөхөөн орноор тэр үед зарим нэг гайхалтай мэдрэмжийг хэн нэгэнтэй хуваалцахыг их хүсдэг байсан. Даанч ганцаараа болохоор залгиад л өнгөрсөндөө.”

Зочин: “ДОХ тусах гэж байгаа юм..”

Зочин: “Хүний нутгийн газар ус хэцүү шүү. Сайн залбирч л явахгүй бол хойшдын чинь амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж ч болно. Би тийм нэг залуухан хосын түүхийг мэдэх юм. Тэгээд бичлээ. Бүсгүй хүнд нэг их хийгээд байх зүйлс биш санагдсан шүү.”

Зочин: “Залуу хүн ганц бие байгаа дээрээ аялж, газар үзэж амьдралд сураад дараа нь гэр бүлтэй болдог юм. Залуудаа гэр бүлтэй болж байгаа хүмүүсийг хараад байхаар байр, машин, үр хүүхдийн төлөө амьдраад маани бад ми хум.”

Зочин: “Хамт олонтой явахгүй бол олон хавар нэгэндээ гэдэг шүү. Одоо орон гэр, үр хүүхдээ бодсон нь дээр биз.”

Зочин: “Ёооо нээх ингэж хэлдийн. Эмэгтэй хүн ямар хүүхэд гаргах машин уу залуу л байна шүү дээ энэ хүн.” 

Зочин: “Харин тийм, эмэгтэй хүн гэхээр л гэрийн зарц, эрийн боол болох ёстой юм шиг.”

Зочин: “Биологийн болоод байгалийн хууль, бодит байдлыг хүлээн зөвшөөр. Эмэгтэй хүн бол байгалаасаа гэрийн зарц, эрийн боол.”

Энэ бүх сэтгэгдлүүдийн хариулт болгож ганцхан л зүйлийг хэлмээр санагдсан.

Та одоо өөрөөсөө доорх асуултыг асуу .

“Өнөөдөр, би дуртай ажил үйлээ хийгээд хүссэнээрээ, сэтгэл хангалуун-амар амгалан амьдарч чадаж байна уу?”

Хэрвээ “ТИЙМ” гэж ам бардам хариулж байгаа бол баяр хүргэе. Харин “ҮГҮЙ” гэх үг амнаас чинь унахын зэрэгцээ сэтгэл тань эмзэглэж байвал “ТИЙМ” гэх хариулт орж иртэл зүтгэ л дээ…хэзээ үхэхээ мэдэхгүй байж зүгээр л нэг өдөр, хоногийг аргацааж өнгөрөөх харамсалтай биш гэж үү???

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s