Тийм ээ, аялахын тулд баян байх хэрэгтэй!…Харин хэрхэн, юугаар?

Эхлэл бий…

Дээр дурьдсанчлан аялалын маань нэг зорилго өөрийн улстайгаа бусдыг харьцуулах хэмээн эхэлж байсан бол аялалынхаа төгсгөлөөс эргэн харахад ингэж бодох нь утгагүй санагдлаа. Яагаад гэвэл, улс бүр өөр хоорондоо адилгүй бөгөөд адил байх ч албагүй юм. Яг л хүмүүс бид нар шиг. Хамгийн наад зах нь тухайн улсын газарзүйн байршлаас шалтгаалан уур амьсгал, туулсан түүхэн замнал, ард түмнийх нь амьдралын хэв маяг, зан чанар, аливаад хандах хандлага гээд хөгжлийнх нь арга барил хүртэл тэс өөр байхад харьцуулалт хийх гэж оролдох нь үндсэндээ “шударга бус” хэмээн бодоход хүргэлээ.

Ерөөсөө нэгийг нөгөөтэй нь харьцуулна гэдэг утгагүй болж хувирсан. Аливаа зүйлийг сөрөг талаас нь харвал хаана ч болж бүтэхгүй асуудлууд зөндөө байна, харин болох талаас нь харвал улс бүр өөрийн онцлог шинж чанартай, дахин давтагдашгүй нь гайхалтай юм.

Хамгийн чухал нь бүтэлгүйтлийн цонхоор харж бухимдах уу эсвэл баяр хөөрийн нүхээр шагайж сэтгэл өөдрөг алхах уу гэдэг нь бид бүхний аливаад хариу барих хувийн хандлагаас л шалтгаална гэдгийг маш сайн ойлгосон.

Энэхүү аялалыг хийсний дараах хамгийн том амжилт бол би өөрийгөө болоод өөрийнхөө хийх дуртай зүйлээ олсонд л гол утга учир нь оршиж байна. Үүнийг бол юутай ч зүйрлэшгүй “нээлт” гэж хэлж болохуйц юм.

Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн байсан Д.Энхбат гуайн ярианаас шүүрч авсан “хүн дуртай юмаа хийхээр ядардаггүй байхгүй юу” гэж хэлсэн өгүүлбэрийн учрыг нь биеэрээ мэдэрлээ. Би замд өнгөрүүлсэн 210 хоногт огт ядраагүй. Гэвч, мэдээж 20 килограмм үүргэвч, цүнхээ үүрээд хэдэн цаг алхах, 20-30 цаг автобус унаанд явсны дараа бол миний махан бие амрахыг хүсч байснаас бус миний оюун бодол, тархи, хүсэл эрмэлзэл, зорилго бол огт ядарч байгаагүй ээ. Харин ч улам илүү тэмүүлэлтэй, баяр хөөртэй болж байгаа мэт санагддаг байлаа.

“Хийх дуртай зүйлээ олсон.” гэдгийн гол баталгаа нь миний мэдрэмж. Би энэ бүхнийг хийж явахдаа өөрийгөө хүчилж байгаа мэт огт санагдаагүй буюу хэдийд ч чин сэтгэлээсээ инээж, баяр хөөртэй явж байсан. Мөн миний дотоод хүн, гадаад үйл хөдлөл 2 маань яг нэг цэгт огтлолцож байсан тул би хийх дуртай зүйлээ олсон төдийгүй яг одоо (2016 оны 3 сарын 27-ны өдөр) энэхүү тэмдэглэлээ ахин найруулж суухад ч гэсэн хийж буй зүйлдээ дуртай байгаа гэдэгтээ үнэхээр эргэлзэхгүй байна.

Хүн өөрийгөө бүрэн гүйцэт танин мэдэж чаддаггүй юм гэсэн. Юутай ч эхнийхээ алхмыг амжилттай эхлүүлчихлээ харин төгсгөл нь хаана хүрэхийг таашгүй.

Дараагийн явах чиглэлүүд ч далд ухамсарт маань дугаарлаад л…

 “Ямар ч зүйлийг бусдаас нуугдаж бүү хий! гэдэг дээ. Энэ бол угтаа өөртөө болоод өрөөл бусдад хариуцлагатай байхыг тодотгосон санаа гэж боддог. Нөгөөтэйгүүр хийхийг хүсч буй зүйлээ байнга ярьж, нээлттэй байх тусам бидний далд ухамсар эртхэн ажилдаа орж, түүнд хүрэх арга зам, боломжууд тодрон гарч ирэх үед соргогоор хүлээн авч чаддагт учир нь байгаа байх.

“Аялахын тулд баян байх хэрэгтэй юу?” хэмээн номоо нэрлэсэн асуултанд маань анхны мэдрэмжээрээ хариулах гээд үзээрэй. Хариулт нь ямар байна?

Харин, миний танд өгөх хариулт бол

ТИЙМ ЭЭ, АЯЛАХЫН ТУЛД БАЯН БАЙХ ХЭРЭГТЭЙ!”.

Харин хэрхэн, юугаар баян байх тухай үргэлжлэлийг нь удахгүй та бүхний гар дээр очих номноос маань гүйцээн уншаарай! 🙂

Үргэлжлэл бий…

Advertisements

2 thoughts on “Тийм ээ, аялахын тулд баян байх хэрэгтэй!…Харин хэрхэн, юугаар?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s