Бид өмнөд хөршийнхөө тухай хэр сайн мэдэх билээ…

…Эхлэл бий.

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

Эрт цагт өөрсдийгөө “Соёл иргэншлийн төв” хэмээн тодорхойлж байсан бидний мөнхийн хөрш болох өнөөгийн Бүгд Найрамдах Хятад Ард Улс XXI зуунд бүс нутгийн хэмжээнээс хальж Дэлхийн хэмжээний эдийн засгийн их гүрэн болон хувирч, цаашдаа “Дэлхийн төв” гэгдэх нь тодорхой болсоор байна.

Ази тивийн нийт талбайн 21,9%-г эзлэх 9,596.961 хавтгай дөрвөлжин километр газар нутаг нь Орос, Канад, АНУ-ын дараа 4-т ордог ч хуурай газрынхаа хилийн уртаар дэлхийд тэргүүлдэг бөгөөд Вьетнам, Лаос, Энэтхэг, Бутан, Непаль, Пакистан, Афганистан, Тажикистан, Киргизстан, Казакстан, Монгол, Орос, Хойд Солонгос гэсэн 14 улстай газраар хиллэн оршдог том орон. Түүнчлэн, зүүн хэсгээрээ 18000 км усаар Номхон Далайд гарахын зэрэгцээ Өмнөд Солонгос, Япон, Тайвань, Вьетнам, Филиппин улсуудтай усан хилтэй Зүүн Азийн орон юм.

“Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй” гэгддэг дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ-ын иргэд одоогийн байдлаар 1,375,000,000-д хүрээд байна.

Хүн амынхаа хэт өсөлтийг сааруулж, амьжиргааг нь дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн “Нэг хүүхэд”-ийн бодлого нь 30 гаруй жилийн хугацаанд амжилттай хэрэгжсэн боловч эдийн засгийн өсөлттэй нь уялдан ажиллах хүчний хомсдол, насжилт, хүйсийн тэгш бус байдал алдагдах зэрэг хэдхэн жилийн дараа тохиох хүн ам зүйн хямралуудаас болгоомжлон тус бодлогыг 2013 оноос хойш эхнэр, нөхрийн аль нэг нь айлын ганц хүүхэд бол хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрөн зөөлрүүлж байсан бол 2015 онд Хятадын Засгийн Газраас тэр бодлогоо бүр цуцлаад, өрх бүр 2 хүүхэдтэй байхыг албан ёсоор хүлээн зөвшөөрчихлөө.

Хятадаар аялахад хамгийн таатай цаг үеийг хавар 3-4, намар 9-10 саруудад гэж тодорхойлдог. Миний хувьд урд хөршөөрөө 2 удаа дайрч өнгөрөхдөө яг энэ цаг үеүдэд нь явж таарсан. Эхний удаа явахдаа 9 сарын эхнээс сүүл хүртэл, харин буцаж ирэхдээ 3 сарын сүүлээс 4 сарын эхэн хүртэл 31 хоног аялахад 9-р сард бол цаг агаар нь халуун биш, бороо хур багатай, байгаль нь дэлгэрсэн хэвээрээ гээд маш тохиромжтой үе санагдсан. Харин 3-р сарын сүүлээр Лаос улсаас гаран Юньнань, Сычуань, Шэньси, Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөххот гэсэн төв хэсгүүдээр нь хойшлох тусмаа сэрүүсэж, тэнгэр нь бүүдгэр болж байсан учраас гадуур яваад идэвхтэй байхад тийм ч тааламжтай санагдаагүй.

Хувцаслалтын тухайд ЗӨА-ийн орнуудтай харьцуулахад сэрүүхэн, нөгөөтэйгүүр шөнийн галт тэргээр явахад их жиндүүхэн байдаг тул биеэ далдалсан хувцастай байх нь зүгээр юм билээ. Намрын цагт зарим өдрүүдэд бороотой байх тул усны хамгаалалттай гадуур хувцас болон үүргэвч цүнхнийхээ гадуурх уут зэрэгт анхаарах хэрэгтэй.

БНХАУ-ын өнөөгийн эдийн засгийн амжилтуудыг нь дурьдахын тулд “Муур хар, цагаан байх нь чухал биш, гагцхүү хулгана л барьдаг байх хэрэгтэй” гэсэн алдарт томьёоллоороо их үйл хэргийг эхлүүлсэн Хятадын шинэчлэлийн эцэг Дэн Сяопины нэрийг оруулахгүй байхын аргагүй.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүний нэг, сансарт иргэнээ бие даан нисгэсэн 3 дахь их гүрэн, “Их 20”-ын гишүүн, цөмийн зэвсэгтэй гээд Хятад улсын ирээдүйн түүх “Их Гүрэн” гэдгээр бичигдэнэ биз ээ.

Дэлхийн эдийн засгийн хямрал, юаний ханшны чангаралт, агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудаас шалтгаалан 2008 оноос хойш БНХАУ-ыг зорих аялагчдын тоо буурсан үзүүлэлттэй гардаг байсан бол 2015 онд өмнөх онтой нь харьцуулахад 2,6%-ийн өсөлттэй гарч, аажмаар эргэн сэргэж байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан таамаглалаар 2020 он гэхэд аялал жуулчлалын хамгийн тэргүүлэх чиглэл, нөөц бололцоотой 4-дэх орон болно гэжээ.

Өргөн уудам газар нутаг, түүх соёлын арвин баялаг өв уламжлал, байгаль эхийн хосгүй бүтээлүүд, олон ястан угсаатны дахин давтагдашгүй амьдралын хэв маяг гэх мэтчилэн үзэх зүйлс ихтэй өмнөд хөршийнхөө заавал үзүүштэй газруудыг өөрийн өнцгөөс дурьдвал:

  • Цагаан Хэрэм (Great Wall): Ертөнцийн 7 гайхамшгийн нэг, сансраас харагддаг цорын ганц байгууламж болох “Их Цагаан Хэрмийг барьсан ард түмэн гайхамшигтай хэдий ч түүнийг бариулахад хүргэсэн бидний өвөг дээдэс маань түүнээс илүү гайхамшигтай байж таарна” гэх үгийг санагалзан явахад өнгөрсөн түүхээрээ бахархахгүй байхын аргагүй.
  • Си’ань (Xian): Ази, Африк, Европ 3 тивийг холбосон эртний торгоны замын эхлэл болох Си’ань хот бол миний хамгийн дуртай газруудын нэг болж чадсан. Эртний Хятадын үе үеийн эзэнт улсуудынх нь нийслэл ялангуяа Хятадын түүхэнд “Алтан үе” гэж хэлэгддэг Тан улсын нийслэл байсан болохоор аргагүй л тэр олон жилийн түүх соёлыг хадгалж үлдсэн гайхамшигтай газар.
  • Бээжин (Beijing): 3000 гаруй жилийн арвин түүхтэй, 800 гаруй жилийн туршид Хятад улсын засаг захиргаа төвлөрч байсан Бээжин хотод ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй цөөнгүй газар байхаас гадна орчин үеийн шинжлэх ухаан, техник технологи, барилга байгууламж, соёл урлагийн гол цөм нь болж байгаа учраас заавал үзүүштэй газруудынхаа дээгүүрт байрлуулж байна.
  • Хуашань уул (Mount Hua): Хятадын ард түмний шүтэж биширдэг 5 их уулынх нь нэг бөгөөд хамгийн аюултай авиралт хийгддэг гэдгээрээ алдартай Хуашань уул миний зүрх сэтгэлийг аваад үлдчихсэн газардаа. Яагаад гэдгийг нь доор өгүүлэх тэмдэглэлээс сонирхоорой эсвэл өөрөө очоод ч шалгаж болно.
  • Занжиажиэ (Zhangjiajie): Хятадын Хунэнь мужийн баруун хойд хэсэгт байх энэ жижигхэн хотод ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй 2 газар байдаг. Түүний нэг нь 2009 оноос хойш нэг хэсэг кино ертөнцийг шуугиулаад авсан Аватар кинонд гардаг Пандора гаригийн “Халлэлуйяа уул” нөгөөх нь дэлхийн хамгийн урт татсан утсаар хөдөлдөг тэргэнцэр (cable car) -ээр гардаг Тиэнминийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Tianmen National Park).
  • Галт шувуу тосгон (Phoenix city): БНХАУ-ын засаг захиргааны нэгжүүдээс хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог 2 тосгоны 1 нь.

Дараагийн удаа өмнөд хөршөөрөө аялахдаа заавал үзэх газруудынхаа тэргүүн эгнээнд Сычуань, Күнминь мужууд болон Төвдийн өөртөө засах орон гэсэн газруудыг жагсаачихаад байгаа.

Харин таны хувьд ямар газруудаар нь аялмаар байгаагаа доор бичээд, мөрөөдлөө амьд байлгаж далд ухамсартаа сануулаарай!

……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………

Өмнөд хөршөөрөө 2 удаагийн тохиолдлын 31 хоногт дээр дурьдсан гайхамшигтай газруудаар нь  аяласан бөгөөд нийт 1,460.000 төгрөг зарцуулсан байна лээ. Гэвч үзэж харсан, мэдрэгдсэн зүйлсээ бол мөнгөн дүнгээр илэрхийлэх боломжгүй юм аа. 

…Үргэлжлэл бий.

Advertisements

2 thoughts on “Бид өмнөд хөршийнхөө тухай хэр сайн мэдэх билээ…

  1. chuups

    bi ni avatoriin nutagt aylah geed l sudlaad bnaa. minii huvid 6 bolon 9 sard yavah bolomjtoi bolood bdag. ali sard ni yavbal tsag uur taalamjtai saikhan baih boloo? zovlogoo ogch tus bolooroi. bas wagon-r ub-s 2 honog dotor ochchihno gej plandaad bgaa. tendee hed honvol zgr boloo?

    Reply
    1. Chimedee Post author

      U tiimv saihan medee bna. 6 sard dajgvi baij magadgvi ghde sain helj medehgvi bna. 9 sar bol nadad ih taalagdsan. Haagur yavj bgan bol, 2 honogt amjih bolwu? Zhangjiajie hotod bol hamgin bagada 4 honoh bha. Zhangjiajie national forest and Tianmen national 2 parks bga. Mun tendese Phoenix country orj bolno. Zhangjiajie oroh zamda Xian hotor dairval ih goyodo 🙂

      Reply

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s